АЙДАС БА ТҮГШҮҮР
Түгшүүр бидний амьдралд олон төрлөөр нөлөөлдөг. Айдас ба түгшүүр нь сэтгэлийн хөдөлгөөн боловч хэтэрсэн үедээ өдөр тутмын шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлдөг хариу үйлдэл болсон байдаг.

Сургалтын танилцуулга
Та айж түгшсэнээсээ болоод олны дунд эвгүй байдалд орох, өөрийгөө үргэлж гаднаас нь харах, аливаа зүйлд өөрийгөө буруутгах, байнгийн түгшүүрт бодлуудаасаа залхах байдал илэрч байна уу? Айдас нь сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд хамгийн их дурдаггдаг үгнүүдийн нэг юм. Айдас түгшүүрийн ялгаа, таны амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг энэ хичээлээс мэдэж авах боломжтой.
- Айдас хэрхэн бий болдог вэ?: Айдас нь ихэвчлэн хүний биед илрэх хариу үйдллийг илэрхийлдэг. Биеийн ямар эрхтнүүд оролцон, үйл ажиллагааны хувьд тархинд болон биед хэрхэн нөлөөлдөг талаар танилцуулна.
- Түгшүүр ба эмгэгүүд: Түгшүүрийн олон төрлийн эмгэгүүд байдаг ба тус бүр өөр өөр байдлаар хүний амьдралд нөлөөлдөг. Хамгийн түгээмэл байдал эмгэгүүдийг танилцуулах болно. Өөрийн дотор өрнөх айдас түгшүүрээс үүссэн бодол, итгэл үнэмшил, амьдралд тохиолдох хүндрэл нь таны буруугаас бий болсон биш бөгөөд, олон хүмүүст түгээмэл тулгардаг гэдгийг санах нь зүйтэй.
- Түгшүүртэй хамтран амьдрах зөвлөмж: Айдас зөвхөн таны тархинд өрнөж байгаа ч таны амьдралыг үзэх үзлийг бодитоор бий болгож байдаг хүчтэй. Танд хэрэгтэй зөвлөмжүүдийг энэ хэсгээс авах болно.
Хичээлийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Хичээлийн төлбөр: 7.22 хүртэл ₮14.000
Үндсэн үнэ: ₮28.000
Хичээл 7.23 нд цахим хаягт тавигдан, та кодоороо үзэх боломжтой болно.
Видео хичээлийн онцлог
Хичээл нь видео хэлбэрээр байршина. Та сургалтаа үзэхийн тулд доор бүртгүүлэн, нэвтрэх кодыг имэйлээр хүлээн авна. Өөртөө цаг гарган, чимээгүй орчин хичээлээ үзэн, хэрэгтэй зүйлээ бичиж тэмдэглэж авахыг хүсье. Мөн хичээлтэй холбоотой сэтгэгдлээ үлдээвэл маш их баярлах болно.