top of page

Зөвхөн цахим зөвлөгөө өгнө.
 

Доор буй асуулт хариултын хэсгийг заавал уншина уу.

Та өөрийн цагийг зөв төлөвлөн цагаа авна уу. info@familycollege.mn хаягаар зөвлөгөөтэй холбоотой асуултаа илгээх боломжтой.

  • Available Online

    Сэтгэл судлаач Ц. Дэлгэрмэнд. Зөвлөгөө өгсөн 11 жилийн туршлагатай.


    1 hr

    150,000 Mongolian tugriks
  • Available Online

    Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд. Зөвлөгөө өгсөн 11 жилийн туршлагатай.


    1 hr 30 min

    200,000 Mongolian tugriks
  • Available Online

    3 удаагийн ганцаарчилсан зөвлөгөөний багц


    1 hr

    400,000 Mongolian tugriks

Байнга асуудаг асуултууд

Яагаад цахимаар зөвлөгөө өгч байгаа вэ?

Биечилсэн зөвлөгөө нь үйл ажиллагааны зардал өндөртэй байгаа учраас цаашдаа зөвхөн цахимаар зөвлөгөө өгнө. 

 

Сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ?

Хүний амьдралд тулгарах асуудлыг ярилцаж шийдлийг нь олох “эмчилгээ” гэж хэлж болно. Сэтгэл зүйн зөвлөгөө нь таны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар, өдөр тутмын үйлдлийн онцлогууд, сэтгэлийн хөдөлгөөний тогтвортой байдал гэсэн 3 үндсэн хэсэг дээр тулгуурлан ярилцлага хийдэг. Ярилцлагын төгсгөлд танд 2-3 даалгавар зөвлөмж өгдөг.

Эмэн эмчилгээ, сэтгэц засал хийх үү?

Сэтгэл судлаач нь сэтгэцийн эмч нараас өөр үйл ажиллагаа эрхэлдэг. Тархины бүтцийг оношлох, сэтгэцийн эм бэлдмэл жороор өгөх боломжгүй. Зөвхөн таны үйлдэл, хандлагатай ажилладаг.

Би анх удаа зөвлөгөө авах гэж байгаа юм.

Ихэнх зөвлөгөө авч байгаа хүмүүс анх удаа сэтгэл судлаачид хандаж буй тохиолдол нь байдаг. Иймээс таныг дараах зүйлсийг хийгээсэй гэж хүсч байна. Өөрийн асуудлыг тодорхойлох. 60 минутын зөвлөгөөнд 4-5 асуудалд шийдэл олох гэж оролдох нь үр дүнгүй. Үүний оронд хамгийн чухал 1-2 асуудлаа тодорхойлсон байвал маш сайн. Хэрвээ танд олон асуудалд шийдэл олох хэрэгтэй санагдаж байгаа бол хэд хэдэн удаагийн зөвлөгөөнд хамрагдахыг санал болгоно.

 

60 минут хэрхэн өнгөрдөг вэ?

Эхний 10-15 минут: Асуудалтай танилцах

Үндсэн 30- 45 минут: Асуудлын үүсэл гарал, хүндрэл, өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон тухайн асуудалтай холбоотой үйлдэл, сэтгэл хөдлөл, бодол зэргийг дэлгэрэнгүй ярилцана.

Сүүлийн 5-15: Асуудалтай холбоотой дүгнэлтийг сэтгэл судлаач өгнө. Мөн шийдвэрлэж болох аргачлал (гэрийн даалгавар) өгнө. Гэрийн даалгавар бол зөвлөгөөий хамгийн чухал хэсэг юм.

 

Хэдэн удаагийн зөвлөгөө авбал болох вэ?

Та эхний зөвлөгөөг аван гэрийн даалгавраа хийгээд, 2-3 долоо хоногийн хугацааны дараа дахин зөвлөгөө авч өөрт гарч буй өөрчлөлтүүдийн талаар ярилцаж болно. Шаардлагатай гэж үзвэл сар бүр 1 удаагийн ярилцлагыг 3 сарын турш хийж болно.

Би хэр их өөрчлөгдөх вэ?

Та өөрт үүссэн асуудлаасаа хэр их залхаж байгаагаас өөрчлөлт хамаардаг. Өөрийн тань сул тал таны хосын болон карьерийн харилцаанд асуудал үүсгэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа бол зөвлөгөө илүү үр дүнтэй байх талтай. Өөрийн зүгээс буруу байхгүй гэж үзэж байвал ярилцлага танд үр дүнгүй санагдах болно. Сэтгэл зүйн зөвлөгөөний дараа та зөвлөгөөний явцад үүссэн шинэ бодол, шинэ мэдрэмж, шинэ үйлдлийн төлөвлөгөөг өөртөө туршиж үзэх орон зай, цаг хугацаа өгөх хэрэгтэй.

Биечилсэн уулзалт уу? Цахим зөвлөгөө юу?

Аль аль нь боломжтой. Чанарын хувьд ялгаа байдаггүй. Сэтгэл судлаач нь өөрийн үндсэн аргачлалуудыг ашигладаг учраас цахимаар болон биеэр уулзах хооронд чанарын ялгаа гардаггүй. 

Цахим зөвлөгөөнд хэрхэн бэлдэх вэ?

  1. Wi-Fi холбоостой байх

  2. 60 минут танд саад болох зүйлгүй байх

  3. Сууж ярилцахад тохиромжтой, дуу чимээгүй орчинд байх

  4. Өөртөө бичиж тэмдэглэх цаас, бал бэлдэх

  5. Ам цангах талтай тул уух зүйл бэлдэх

Би гадаадаас зөвлөгөө авч байгаа юм.

Манай үйлчлүүлэгчдийн 40% нь гадаадад суугаа Монголчууд байдаг. Зөвлөгөөний цагууд Монголын цагаар байдаг тул өөрийн оршин байгаа газрын цагаар бус Монголын цагаар тооцож цагаа сонгоно уу.

Хүүхдэдээ зөвлөгөө авах гэсэн юм.

12-оос дээш насны хүүхдүүдэд "Өсвөр насны хүүхдийн зөвлөгөө" хэсгийг сонгон цаг авч болно.

Төлбөрөө яаж төлөх вэ?

Зөвлөгөөнөөс 48 цагийн өмнө төлбөрөө төлөн баталгаажуулна уу. Төлбөрөө төлж баталгаажуулаагүй тохиолдолд таны цаг цуцлагдах болно. Энэ нь сэтгэл судлаачийн цагийг хүндлэхээс гадна, бусад тусламж хэрэгтэй хүмүүсийн цагийг хүндэлж буй хэрэг юм. 

Цаг баталгаажуулахдаа анхаарах зүйл:

Зөвлөгөөний цаг аваад цагтаа ирэхгүй байх, бидний явуулсан имэйлд хариу илгээхгүй байх, цагаа цуцлалгүй хадгалах, тал төлбөрөө төлөөд зөвлөгөөний өдрөө хойшлуулах зэрэг нь бидний үйлчилгээнд хүндрэл учруулдаг. Иймээс та урьдчилан төлөвлөж цагаа авна уу.

 

Цаг цуцлах тухай

Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.

Дансны дугаар

Хаан Банк - 5169723261

Хүлээн авагч - Дэлгэрмэнд

Нөхөртөө эсвэл эхнэртээ зөвлөгөө авмаар байна.

Хүний өмнөөс зөвлөгөөний цаг авахыг хориглоно. Сэтгэл судлаачид хандаж байгаа хосуудын үндсэн зорилго нь өөрийгөө өөрчлөхөөс илүүтэй гэр бүлийн хүнээ өөрчлөх хүсэл сонирхолтой байдаг. Энэ нь хүний хийдэг шууд хариу үйлдэлтэй холбоотой. Сэтгэл зүйн зөвлөгөө нь зөвхөн өөрийн зөвшөөрлөөр явагддаг ярилцлага юм. Тиймээс хосууд нэг нэгнийхээ өмнөөс цаг аван, тухайн хүн нь зөвлөгөөнд орохгүй цуцлах тохиолдлууд гардаг тул та зөвлөгөөнд ирэх хүнээр цагийг нь сонгуулахыг хүсч байна.

Найздаа зөвлөгөөний цаг авах хүсэлтэй байна.

Дээрх​ хариулттай адилаар өөрөө шийдвэр гаргаагүй хүн зөвлөгөөний өрөөнд ирдэггүй. Та найздаа санал болгох, манай хаягийг дамжуулж өгөх нь л түүнд тусалж буй хэлбэр юм. Хүний өмнөөс цаг авах нь найзыгаа, танилынхаа шийдвэрт хүчээр нөлөөлж байгаа хэрэг юм. Хүний шийдвэрээр зөвлөгөө авч байгаа хүмүүст зөвлөгөөний ярилцлага төдийлөн тус болдоггүй. 

Байгууллагадаа сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй байна.

Бид байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Та 80407280 дугаарт холбогдон байгууллагын зөвлөгөөний талаарх мэдээлэл аваарай. 

Хэзээнээс биечилсэн зөвлөгөө өгөх вэ?

2023 оныг дуустал биечилсэн уулзалт хийхгүй. 

Баярлалаа.

Ц. Дэлгэрмэнд

Ц. Дэлгэрмэнд

Сэтгэл судлаач

bottom of page