Сургалтын танилцуулга 60 минутын видео хичээлээр та хүүхдийн тархины үйл ажиллагаа, бүтэц, болон хүүхдийн тархины үйл ажиллагаанд тулгуурласан хүмүүжлийн 12 үйлдлийг танилцуулах болно. Хүний тархины үйл ажиллагаа, тархины хөгжлийн талаарх судалгааны ажил улам нарийн болох тусам хүүхэд хэзээнээс ямар ур чадварыг өөртөө бий болгож сурдаг вэ гэдэг асуултанд тодорхой хариулт өгөх болсон. Та бүхэн хүүхдийнхээ тархины хөгжлийн үйл явцтай танилцсанаар шинжлэх ухаанч хүмүүжлийн аргыг сонгох болно гэдэгт итгэлтэй байна. Пресентацийг хамтатгасан учраас та өөрийн хэрэгтэй зүйлсийг бичиж тэмдэглэж авах боломжтой. Хэнд зориулсан бэ? 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд Хүний тархины үйл ажиллагааг сонирхон судалдаг хүмүүс Сургалтын агуулга Тархины бүтэц, үйл ажиллагаа ба 0-5 насны хүүхдийн тархины онцлог Хүүхдийн тархины хөгжилд тохируулсан 12 хүмүүжлийн шинжлэх ухаанч үйлдлүүд Өөрийгөө ойлгоход тань хэрхэн туслах вэ? Хүүхдийн тархины баруун тархи зүүн тархины ялгаа болон хүүхдийн хариу үйлдэл аль тархинаас ирж байгааг ялган таниснаар та хүүхдээ хүмүүжүүлэхэд түүртэлгүй илүү ухаалгаар, илүү хялбар хүүхдээ хүмүүжүүлэх боломж олдоно.
You can also join this program via the mobile app. Go to the app
_edited.jpg)