Өвлийн амралт: 12.17 - 1.20
1 hr
350,000 Монгол төгрөг1 hr
250,000 Монгол төгрөг1 hr 30 min
500,000 Монгол төгрөг1 hr 30 min
400,000 Монгол төгрөг
Биечилсэн зөвлөгөө өгөхгүй.
Сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ?
Хүний амьдралд тулгарах асуудлыг ярилцаж шийдлийг нь олох “эмчилгээ” гэж хэлж болно. Сэтгэл зүйн зөвлөгөө нь таны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар, өдөр тутмын үйлдлийн онцлогууд, сэтгэлийн хөдөлгөөний тогтвортой байдал гэсэн 3 үндсэн хэсэг дээр тулгуурлан ярилцлага хийдэг. Ярилцлагын төгсгөлд танд 2-3 даалгавар зөвлөмж өгдөг.
Эмэн эмчилгээ, сэтгэц засал хийх үү?
Сэтгэл судлаач нь сэтгэцийн эмч нараас өөр үйл ажиллагаа эрхэлдэг. Тархины бүтцийг оно шлох, сэтгэцийн эм бэлдмэл жороор өгөх боломжгүй. Зөвхөн таны үйлдэл, хандлагатай ажилладаг.
Би анх удаа зөвлөгөө авах гэж байгаа юм
Ихэнх зөвлөгөө авч байгаа хүмүүс анх удаа сэтгэл судлаачид хандаж буй тохиолдол нь байдаг. Иймээс таныг дараах зүйлсийг хийгээсэй гэж хүсч байна. Өөрийн асуудлыг тодорхойлох. 60 минутын зөвлөгөөнд 4-5 асуудалд шийдэл олох гэж оролдох нь үр дүнгүй. Үүний оронд хамгийн чухал 1-2 асуудлаа тодорхойлсон байвал маш сайн. Хэрвээ танд олон асуудалд шийдэл олох хэрэгтэй санагдаж байгаа бол хэд хэдэн удаагийн зөвлөгөөнд хамрагдахыг санал болгоно.
60 минут хэрхэн өнгөрдөг вэ?
Эхний 10-15 минут: Асуудалтай танилцах
Үндсэн 30- 45 минут: Асуудлын үүсэл гарал, хүндрэл, өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон тухайн асуудалтай холбоотой үйлдэл, сэтгэл хөдлөл, бодол зэргийг дэлгэрэнгүй ярилцана.
Сүүлийн 5-15: Асуудалтай холбоотой дүгнэлтийг сэтгэл судлаач өгнө. Мөн шийдвэрлэж болох аргачлал (гэрийн даалгавар) өгнө. Гэрийн даалгавар бол зөвлөгөөий хамгийн чухал хэсэг юм.
Хэдэн удаагийн зөвлөгөө авбал болох вэ?
Та эхний зөвлөгөөг аван гэрийн даалгавраа хийгээд, 2-3 долоо хоногийн хугацааны дараа дахин зөвлөгөө авч өөрт гарч буй өөрчлөлтүүдийн талаар ярилцаж болно. Шаардлагатай гэж үзвэл сар бүр 1 удаагийн ярилцлагыг 3 сарын турш хийж болно. 2 долоо хоног тутмын зөвлөгөөний цаг өгөхгүй.
Би хэр их өөрчлөгдөх вэ?
Та өөрт үүссэн асуудлаасаа хэр их залхаж байгаагаас өөрчлөлт хамаардаг. Өөрийн тань сул тал таны хосын болон карьерийн харилцаанд асуудал үүсгэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа бол зөвлөгөө илүү үр дүнтэй байх талтай. Өөрийн зүгээс буруу байхгүй гэж үзэж байвал ярилцлага танд үр дүнгүй санагдах болно. Сэтгэл зүйн зөвлөгөөний дараа та зөвлөгөөний явцад үүссэн шинэ бодол, шинэ мэдрэмж, шинэ үйлдлийн төлөвлөгөөг өөртөө туршиж үзэх орон зай, цаг хугацаа өгөх хэрэгтэй.
Биечилсэн уулзалт уу? Цахим зөвлөгөө юу?
Аль аль нь боломжтой. Чанарын хувьд ялгаа байдаггүй. Сэтгэл судлаач нь өөрийн үндсэн аргачлалуудыг ашигладаг учраас цахимаар болон биеэр уулзах хооронд чанарын ялгаа гардаггүй.
Цахим зөвлөгөөнд хэрхэн бэлдэх вэ?
-
Wi-Fi холбоостой байх
-
60 минут танд саад болох зүйлгүй байх
-
Сууж ярилцахад тохиромжтой, дуу чимээгүй орчинд байх
-
Өөртөө бичиж тэмдэглэх цаас, бал бэлдэх
-
Ам цангах талтай тул уух зүйл бэлдэх
Би гадаадаас зөвлөгөө авч байгаа юм
Манай үйлчлүүлэгчдийн 40% нь гадаадад суугаа Монголчууд байдаг. Зөвлөгөөний цагууд Монголын цагаар байдаг тул өөрийн оршин байгаа газрын цагаар бус Монголын цагаар тооцож цагаа сонгоно уу.
Хүүхдэдээ зөвлөгөө авах гэсэн юм.
Хүүхдийн зөвлөгөө өгдөггүй.
Цаг цуцлах тухай
Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Нөхөртөө эсвэл эхнэртээ зөвлө гөө авмаар байна.
Хүний өмнөөс зөвлөгөөний цаг авахыг хориглоно. Сэтгэл судлаачид хандаж байгаа хосуудын үндсэн зорилго нь өөрийгөө өөрчлөхөөс илүүтэй гэр бүлийн хүнээ өөрчлөх хүсэл сонирхолтой байдаг. Энэ нь хүний хийдэг шууд хариу үйлдэлтэй холбоотой. Сэтгэл зүйн зөвлөгөө нь зөвхөн өөрийн зөвшөөрлөөр явагддаг ярилцлага юм. Тиймээс хосууд нэг нэгнийхээ өмнөөс цаг аван, тухайн хүн нь зөвлөгөөнд орохгүй цуцлах тохиолдлууд гардаг тул та зөвлөгөөнд ирэх хүнээр цагийг нь сонгуулахыг хүсч байна.
Нэмэлт анхааруулга
Хүн бүрийн бичсэн имэйл, мсж, хүсэлтэнд чадлынхаа хэрээр хариулахыг хичээдэг. Ямарваа нэгэн буруу ойлголт, хариулт аваагүй, сэтгэлд хүрээгүй харилцаанаас үүдэн шүүмжлэх, доромжлох, уурлах, буруутгахгүй байхыг хүсч байна. Сэтгэл зүйн зөвлөгөөг зөвхөн хүмүүст туслах зорилгоор өгдөг ба хүн бүрт тусалж чадахгүй тохиолдолд гарч болно гэдгийг хүлээж авна уу.
_edited.jpg)

