.png)
ТАНИЛЦУУЛГА

Сэтгэл гутрал, халшралаас гарах нь
1 Сарын Цахим Хөтөлбөр нь сэтгэл зүйн шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан сэтгэл гутралын шалтгаан, үйл явц, эдгэрлийг тайлбарлах цаашлаад сэтгэл гутрал, халшралаас гарах арга замуудыг танилцуулахад зориулагдсан.
Хосын хөтөлбөрт бүртгүүлээд хадгалсан бичлэгүүдийг үзэж болно.
7 хоног бүр
Хөтөлбөр нь "Сэтгэл гутралаас гарах нь" Facebook Групп болон www.familycollege.mn хаягаар гишүүний хэсгээр үзэх боломжтой.
Хичээлүүд бичлэг хэлбэрээр хадгалагдана.

Даваа гаригт: 3.2 / 3.9 / 3.16 / 3.23
1. Сэдэвтэй холбоотой унших материал
2. Сэдэвтэй холбоотой асуулт асуух форм нээгдэнэ.
Лхагва гаригт 3.4 / 3.11 / 3.18 / 3.25
60 мин Zoom хичээл
Сэдэвтэй холбоотой ойлголтуудыг онолын хувьд танилцуулна. Эдгээр ойлголтууд нь бодит амьдрал дээр хэрхэн илэрдгийг тайлбарлана. Төгсгөлд нь тодорхой асуудлуудыг хэрхэн давж гарах арга замуудыг танилцуулна.
Баасан гаригт 3.6 / 3.13 / 3.20 / 3.27
60 мин Формд ирсэн асуултанд харилах Q&A
Сэдэвтэй холбоотой хичээлийн үеэр яригдаагүй асуултуудад хариулт өгнө.
Хичээлүүийн Сэдвүүд
1. СӨРӨГ БОДЛУУДЫГ УДИРДАХ НЬ
-
Гол сэдэв: Автоматаар үүсдэг сөрөг бодлуудыг таних, тэдгээрийг бодитоор тодорхойлох, илүү тэнцвэртэй бодол руу шилжүүлэх.
-
Агуулга: Сөрөг бодлын түгээмэл хэлбэрүүдтэй танилцах. CBT-ийн үндсэн арга: бодлыг бүртгэх, нотлох баримт хайх, өөр хувилбарыг олох, бодит хувилбарт итгэх
-
Дасгал: "Бодлын бүртгэл" хөтлөх
2. СЭТГЭЛ ГУТРАЛААС ГАРАХ НЬ
-
Гол сэдэв: Сэтгэл гутралын шинж тэмдгийг таних, шалтгааныг ойлгох (биологийн, сэтгэл зүйн, нийгмийн хүчин зүйлс), гарах алхмууд.
-
Агуулга: Сэтгэл гутралын мөчлөг (сөрөг бодол → сэтгэл гутрал → идэвхгүй байдал → илүү сөрөг бодол); өөртөө туслах үндсэн аргуудтай танилцах
-
Дасгал: "Идэвхжүүлэх төлөвлөгөө" гаргах
3. ХАЛШРАХ ӨВЧЛӨЛӨӨС ГАРАХ НЬ
-
Гол сэдэв: Халшралын гол шинж тэмдгүүд (сэтгэлийн ядаргаа, бүтээмж буурах) таних, архаг стресс үүсгэгчдийг багасгах аргуудтай танилцах
-
Агуулга: Халшралын 3 үе шат (ажлын ачаалал + хязгааргүй байдал + дэмжлэг дутагдал нь = гол шалтгаан
-
Дасгал: "Хил хязгаарын жагсаалт" гаргах
4. АЛИВААГ ЗОРИХ ЗОРИГ
-
Гол сэдэв: Чин зориг дутагдах, хойшлуулах, айдас/бүтэлгүйтлийн айдас даван туулах, урт хугацааны алсын хараа.
-
Агуулга: Цаг хугацааны онол ба тархины үйл ажиллагаа
-
Дасгал: "Зоригтой алхамын төлөвлөгөө" боловсруулах
Ажилласан туршлага
14
жил
Сэтгэл зүйн ганцаарчилсан болон хосын зөвлөгөө өгсөн
+4,000
үйлчлүүлэгч
Эх орондоо болон гадаадад амьдран суугаа Монголчуудад хүрсэн
+1800
суралцагчид
Premium, Family, Individual багцыг үзсэн нийт хүмүүс
+20,000
оролцогчд
Байгууллагын сургалтуудад оролцон сэтгэл зүйн боловсрол авсан хүмүүс
Мэргэжлийн зарчим
Ажил амьдралдаа баримталдаг зарчмуудаасаа танилцуулъя. Таныхтай зөрчилдөж байвал хичээл минь танд оролцоход хүндрэлтэй байж болох юм.
Харилцан шударга байх
Ойлгомжтой бөгөөд хялбар
Биеэ даасан
Бодит байдлыг харах
Харилцан туслалцаа
Үйлчилгээ бус тусламж
Сэтгэл санааны амар тайван
Дурсамж бүтээх
Мөнгөтэй холбоотой бүх асуудалд
төлбөрийг буцаана
.png)

_edited.jpg)