Сургалтын танилцуулга
Шинэ жилээс өмнө турна, Цагаан сараас өмнө турна, Наадмаас өмнө турна гэх мэтчилэн богино хугацааны зорилго бүхийн турах зорилгыг хүмүүс их тавьдаг. Эдгээр зорилгууд богино хугацаанд биелэхгүй байх, урт хугацаанд жингээ хадгалж чадахгүй байх тохиолдлууд их гардаг. Тэгвэл та насан туршдаа өөрийн эрүүл мэндэд тохиромжтой, ажил хөдөлмөрт бүтээмжтэй жиндээ хүрэх, түүнийг хадгалж үлдэхэд энэхүү хичээл тусална гэдэгт итгэлтэй байна.
Хэнд зориулсан бэ?
Өөрийн жинг тогтвортой хадгалж авч явахыг хүсч буй хүн бүрт
Сургалтын агуулга
- Бие ба сэтгэл санаа
- Нөлөөлөл
- Үйлдлээ удирдах нь
Хичээлийн онцлог
Энэхүү хичээл нь видео хэлбэрээр энэ хаягт байршсан байгаа. Та сургалтаа үзэхийн тулд доор худалдан авах руу орж хичээлээ худалдан авч нэвтрэх кодыг хүлээж авах хэрэгтэй. Та хүлээн авсан кодоороо тухайн сар дуустал хэдэн ч удаа үзэх боломжтой. Өөртөө цаг гарган, чимээгүй орчин хичээлээ үзэн, хэрэгтэй зүйлээ бичиж тэмдэглэж авахыг хүсье. Мөн хичээлтэй холбоотой сэтгэгдлээ үлдээвэл маш их баярлах болно.
Таргалалт ба сэтгэл зүй
Манай хичээлд бүртгүүлэн төлбөрөө шилжүүлсний дараа таны имэйл хаягаар хичээл үзэх холбоос болон КОД-ыг илгээх болно. Хэдийгээр манай хичээл цахим боловч бүртгэл дээр өөрийн хаягаа оруулах шаардлагатай байдаг. Иймээс бүртгэлд шаардлагатай асуултанд бүрэн хариулан, төлбөрөө шилжүүлэхдаа утасны дугаар эсвэл имэйл хаягаа оруулна уу.