top of page

Шинжлэх ухаанч мэдээлэл

Орчин үеийн тархи судлал, үйлдлийн өөрчлөлт, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хамгийн сүүлийн үеийн судалгааны дүгнэлт, онолын тайлбаруудад суурилсан итгэлтэй мэдээллийг авах болно.

2.png
5.png

Бодитоор ашиглах арга замууд

Монгол хосуудад тулгардаг бодит жишээнүүд, бодит шийдлүүдийг санал болгоно. 10 жилийн зөвлөгөөний туршлагад суурилсан зөвлөмжүүдийг хүргэх болно.

Технологит
суурилсан

Өөрийн цаг хугацаа, хувийн орон зайнд тохируулан гэр бүлийн мэдлэг авах боломжийг технологийн хувьд бүрэн бүрдлүүлнэ.

Mobile Phone

ХИЧЭЭЛИЙН СЭДВҮҮД

    Ихэнхдээ асуудаг асуултууд

    Суралцагчдын сэтгэгдлүүд

    Хосын харилцааны хичээл бол маш хэрэгтэй.

    Зарим төрлийн иймэрхүү хичээл хэтэрхий онол яриад наалдацгүй байдаг бол, танай багш маш энгийн ойлгомжтой ярьдаг. Жишээнүүд нь үнэхжэр хэрэгжүүлж болохоор. Ялангуяа хосын харилцааны хичээлүүдийг нь заавал сонсох хэрэгтэй.

    ...120@gmail

    Богино хугацаанд хэрэгтэй мэдээллийг чанартай хүргэдэг мэдээлэл нь цэгцтэй байдаг.

    Хүн бүр мэдэж байвал зохилтой асуудлуудыг хөндсөн байдаг.

    Үндэслэлтэй, ойлгомжтой видео байдаг тул ажлынхандаа санал болгож байсан.

    Хүн бүр сэтгэлзүйн хувьд ямар нэгэн сургалтад сууж мэдлэгтэй болох хэрэгтэй

    Тодорхой үр дүнд хүрэхүйц ойлгомжтой мэдээлэл авч чадаж байсан.

    Харилцаандаа асуудалтай байгаа үед хэрэг болж байсан

    Энгийн бас ойлгомжтой, сэтгэл зүйч дээр очиж чадахгү байвал үзвэл тохиромжтой

    Хичээл ойлгомжтой өгөөжтэй байдаг

    Маш сайн хичээлтэй.

    Амьдралд тулгамддаг, мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй маш хэрэгтэй мэдээллүүдийг түгээдэг санагдсан

    Хосын харилцаанд зөвхөн надад л тулгараад байгаа асуудал гэж бодож яах учраа олохгүй явахад маш энгийн, ойлгомжтой байдлаар онолын түвшинд тайлбарлаж мөн даван туулах гарах арга зам, чиглэл өгсөн нь асуудлаа гадна талаас нь харахад тусалсан.

    Хүн бүр сэтгэл зүйн эрүүл мэнддээ цаг гаргаад сонсоод, хэрэгжүүлэх зүйл байвал хэрэгжүүлээд, амьдралдаа өнгө нэмээсэй🥰

    Хичээлүүд маш ойлгомжтой бас хүмүүс мэдэж байх хэрэгтэй сонирхолтой сэдвүүдээр заадаг учраас

    Хичээлүүд их ойлгомжтой, бас маш сонирхолтой.

    .....naa@...edu.mn

    Монголын өнөөгийн нийгэмд маш чухал сургалт

    Богино хэрнээ өгөөжтэй сургалт байсан

    There are not that many content like yours in Mongolia and I wish people would understand the importance of science behind our mental health, behavior etc. I think it would a good part that process. :)

    ....aab@....mn

    Өөрт тулгарч байгаа сэтгэл зүйн асуудлыг хэр ноцтойг мэдэж, мэргэжлийн эмчид хандах шаардлагатай эсэхийг шийдэхэд туслах боломжтой.

    30 гарсан залуучуудын дунд гэр бүлийн харилцаа, сэтгэлзүйн асуудлууд маш их байдаг. Бие биеэндээ зөв буруу зөвлөгөө өгч байхаар  мэргэжлийн сургалтууд санал болговол илүү үр дүнтэй санагддаг

    Хүн бүр гэр бүлийн боловсрол, мэдлэгтэй байж, хүмүүс хоорондын харилцаандаа ахиц дэвшилттэй, эерэг байхыг хүсэж санал болгодог.

    Үзэхэд ойлгомжтой, мэргэжлийн биш энгийн хэл яриагаар тайлбарласан нь их гоё санагддаг

    Сэтгэл зүйн хувьд болохгүй байгааг мэдэж байгаа боловч яг ямар шалтгаанаар үүсэж байгаа асуудлыг судалгаа, шинжлэх ухаан дээр суурилан тайлбарлуулах нь гарц болж байгаа. Мөн үнэхээр амархан өөрчлөх боломжгүй өөрийн онцлогоо олж мэдсэнээр өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч тайван өөртөө сэтгэл хангалуун байх үндэс болсон.

    Хүмүүст хосын харилцаа болон хүүхэд хүмүүжлийн аргуудыг маш дутмаг мэддэг юм шиг санагддаг учраас хичээл авч үзсэн.

    Сонсоод үзээсэй гэж боддог. Ялангуяа хүүхдийн хүмүүжил хөгжлийн талаарх хичээл илүү таалагддаг.

     

    Хувь хүний хөгжлөөс төлөвлөгөө гаргах нь их таалагдсан. Магадгүй энэ хичээл надад илүү хэрэгтэй байсан байж магад.

    Хичээлүүдийн үргэлж найз нөхөд ойр тойрныхондоо санал болгодог.

    Хүмүүсийн хүмүүжлийн ерөнхий баримжааг авна

    Бусад хүмүүс ч гэсэн өөрсдийн мэдэхгүй тулгамдаад байгаа зүйлс сэтгэл зүйн асуудлуудтай байнга тулж байдаг учир бага ч гэсэн сэтгэл зүйн мэдлэгтэй болоод жижиг асуудлуудыг томрохоос нь өмнө шиидчих чадвартай болоосой гэж хүсэж байна.

    Тодорхой шийдэлтэй таалагддаг.

    Бүх л хичээлийг хүмүүст санал болгоно. Үүнээс хүмүүсийн төдийлөн мэддэггүй Ажлаас халшрах өвчлөлийг ажлынхандаа түлхүү санал болгосон.

    ШУ-ны судалгаа дүгнэлтэнд суурилсан, мэргэжлийн зөвлөгөөнүүд тул ойр дотныхондоо санал болгоно.

    Гэр бүлийн боловсрол олгох Монгол хэл дээрх найдвартай эх сурвалж гэж үздэг учраас. Мөн сүүлийн үед хүлээн зөвшөөрөх болсон нэг зүйл бол зөвхөн ном унших биш, мэргэжилтнээс нь хичээл авах нь сайн ойлголт, мэдээлэл өгч чадах юм байна гэж бодох болсон.

    Харилцааны боловсрол дутмаг эсвэл мэдээгүйгээс болоод олон хос салдаг.  Үүнээс болж ард нь болж байгаа хохирлыг хүмүүс тухайн үед хэчнээн анзаардаггүй.  Ийм битгий байгаасай гэж боддог.

    Түгээмэл айл болгонд хүн бүрт тулгамддаг асуудал тул бүх хүмүүс мэдэж байвал хэрэгтэй

    Завгүй амьдрал дунд хүмүүс өөрийгөө таньж өөртэйгээ ярилцаж амжихгүйгээр ажилсаар байна өөрийгөө таньж мэдэж чадаагүйгээс ажил дээр амьдрал дээр үл ойлголцол, хямрал болон бусадтай өөрийгөө жиших, сэтгэл гутралд орох зэрэг зүйлсүүд байдаг харин гэр бүл дээр бол ямар ч практик мэдлэггүй зөвхөн хүмүүсээс сонссоноороо гэр бүлээ бий болгож хүүхдээ хүмүүжүүлж байна энэ олон эвийг нь олохгүй байгаа зүйлсийн талаар маш тодорхой жишээн дээр тайлбарлаж өгсөн нь олон хүмүүст хайж байсан асуултаа олоход тусална аа гэж бодож байна

    Дэлгэрмэнд сэтгэл судлаач судалж уншиж бэлтгэсэн, орчин үеийн гадны судалгаатай хөл нийлүүлэн алхдаг байх гэж бодож итгэдэг учраас санал болгоно.

    Амьдралд шууд хэрэгжүүлэхүйц

    Цаг үеэ олсон хэрэгцээтэй сонирхолтой учир

    ....aa.o@...mn

    Хувь хүн болон хүүхдийн хөгжил, гэр бүлийн харилцаанд хэрэгцээтэй мэдээ мэдээлэл, боловсрол олгодог

    Өөр ийм хичээлүүд байдаггүй

    Ажлынхаа хүмүүс Ажлаас халшрах хам шинжийн хичээлийг санал болгож байсан. Бусад хичээлийг ч санал болгоно. Хүмүүст тулгамддаг гэр бүлийн, хосийн, хувь хүний хөгжлийн, хүүхэд хүмүүжлийн, сэтгэл зүйн хичээлүүд таалгаддаг. цаашдаа үзнэ гэж боддог.

    Шинэлэг

    Хэрэгтэй зүйл олон ярьдаг.

    Амьдралд хэрэгтэй мэдлэг болж чаддаг.

    Сайн хичээлтэй

    Хосын харилцааны талаар ойлголт бхгүйгээс болж эхнэр нөхөртэйгээ хэрхэн харилцах мэдлэг байхгүйгээс хоорондын харилцаа мууддаг гэж ойлгож бгаа.

    Хүмүүс гэр бүлийн харилцаанд тулгараад буй бэрхшээлээ хамаатан садан, аав,ээж нөйз нөхдөөсөө авдаг. Гэвч тэдэмй ихэнхи нь буруу зөвлөгөө өгдөг. Харин мэргэжлмйн болоод хаанаас авч болох цахим хичээлийг хямд үнээр авах боломжийг би бусдад санал болгохдоо баяртай байна

    Энгийн үг хэллэгээр, ойлгомжтой тайлбарласан.

    Хичээлүүд нь бүтээлч санагдсан.

    Аливаа асуудлыг өөр дээр тулххар л хүн уншиж судалдаг. Асуудлаа шийдхэд нь нөлөөлөх зүйлс бга болохоор санал болгоно.

    Мэргэжлийн сэтгэлзүйч тухайлсан сэдвээр хичээл өгч бгаа нь таалагдсан.

    Найз нөхөд ах эгчдээ байнга санал болгодог. Яагаад гэвэл бид сэтгэлзүйн мэдлэггүй байна.

    bottom of page