top of page
Search

АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХАМГИЙН ЧУХАЛ IOO ҮЙЛДЭЛ

НЭГДСЭН ЖАГСААЛТ


Үйлдлүүдийг ангилан хуваарилах, тодорхойлон томъёолох бус нэг бүрчлэн нэрлэн олон нийтэд таниулахыг хүсдэг байлаа. Ингээд ажлын байран дээрх үйлдлүүдийн жагсаалтаас эхэлж байна. Судалгааны асуулгуудад ашиглагддаг, зөвлөгөөний явцад яригддаг, ажлын байран дээр тань ажиглагддаг эдгээр үйлдлийг үндсэн 14 бүлэгт хуваан хүргэж байна.


Хэрвээ та сайн хамтарч ажилладаг багтай байхыг хүсч байгаа бол, танд энэхүү 100 үйлдлийн жагсаалт туслах болно. Cэтгэл зүйн зөвлөгөөний ярилцлагын тэмдэглэлээс нэгтгэн боловсруулав.



Хувь хүний бэлтгэлтэй холбоотой үйлдлүүд

Хамтран ажиллахад туслах үйлдлүүд

Ажлыг дуусгахтай холбоотой үйлдлүүд

Мэдээлэл солилцох үйлдлүүд

Хичээл зүтгэл шаардагдах үйлдлүүд

Амар амгалан соёлыг бүтээх үйлдлүүд

Өөрийгөө хөгжүүлэх үйлдлүүд

Огтоос хориглох үйлдлүүд

Дэмжлэг үзүүлэх үйлдлүүд

Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой үйлдлүүд

Эрч хүчээ хадгалах үйлдлүүд

Хүлээлттэй холбоотой үйлдлүүд

Технологийн дэвшилтэй холбоотой үйлдлүүд

Удирдлагуудад зориулсан үйлдлүүд




ХУВЬ ХҮНИЙ БЭЛТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДЛҮҮД:

  1. Үүрэг даалгавар авах бэлтгэлтэй байх: Үйлдэл гэхээсээ илүүтэй сэтгэл санааны бэлтгэл хангах шаардлагатай энэхүү үйлдэл нь харилцааны үл ойлголцлоос сэргийлэх чадвартай. Удирдлагаасаа, хамтран ажилладаг багийн гишүүдээсээ үүрэг даалгавар авах нь ажлын суурь зарчим бөгөөд сайн даалгавар таныг өсч хөгжих үндсийг тавина.

  2. Ажлын байрны тодорхойлолтоо мэддэг байх: Энэ нь ажлын байрны халшрал үүсэхээс сэргийлнэ.

  3. Давуулан биелүүлэх: Авсан үүрэг даалгавраа давуулан биелүүлэхийн тулд нэг удаад нэг зүйлийг нэмж хийхэд болох юм. Авсан үүрэг даалгавраа сайн гүйцэтгэж, өөрийн чадварыг харуулах нь таны шийдвэр билээ.

  4. Тэмдэглэж авах - Өдрийн тэмдэглэл бичих, өөрийн бодол санааг цэгцлэн, аливааг тэмдэглэж авах нь өөр өөр үйлдлүүд юм. Сонссон болон бичсэн зүйлсийн хооронд хэмжээлшгүй их ялгаа бий. Сонссон үгнээс илүү бичсэн үгс эмх цэгцтэй бодлыг үүсгэнэ. Тархиа цэгцтэй байлгая гэвэл өөрийн бодлуудыг цэгцлэн үр дүнг нь тэмдэглэж авах хэрэгтэй.

  5. Бусдыг хүндлэх: Хүндлэл нь Монгол хүн бүрийн үнэт зүйл юм. Ажлын байран дээрээ бусдад хүндлэлийг түгээх нь хэцүү ажил биш бөгөөд, өөрийн зүгээс бусдад үзүүлж буй томоохон хичээл зүтгэл юм.

  6. Цэмцгэр харагдах: Өмсөх хувцасныхаа загварыг хувь хүн өөрийн сонголтоор хийх нь зөв, харин цэвэр цэмцгэр харагдах нь хүн бүрийн хариуцлага юм. Цэвэр байдал нь таны өдрийг цэгцэнд оруулж өгдөг.



ХАМТРАН АЖИЛЛАХАД ТУСЛАХ ҮЙЛДЛҮҮД:


  1. Шаардлага сонсоод эгдүүцэхгүй байх: Бүх л насны хүмүүст шаардлага сонсох сайхан зүйл нь биш. Мөн бүх л насны хүмүүс бусдад шаардлага тавихдаа сайн байдаг. Тухайн цаг үед нэг нь шаардлага тавих, нөгөө хүн нь хүлээн авах нөхцөлд байгаа гэдгийг ойлгож хүлээж авах нь чухал юм.

  2. Хүний оронд өөрийгөө тавих- Хүн хоорондын ойлголцол хялбар зүйл биш, гэхдээ бас давагдашгүй хүнд үйл явц биш билээ. Будын оронд өөрийгөө тавих нь борлуулалт хийхэд, үйлчилгээ үзүүлэхэд, хамт олноо удирдахад, цаашлаад хосын харицлааны хамгийн суурь үйлдэл болдог.

  3. Үнэнээ хэлэх: Болсон явдлыг болсноор нь тайлбарлан хэлэхийг үнэнээ хэлэх гэнэ.

  4. Хэлснээ санах: Хүмүүс бусдаас сонссон зүйлсээ мартдаггүй. Тиймээс өөрийн хэлсэн үүрэг даалгавраа санах нь бидний суралцах үйлдэл юм.

  5. Хамтарч ажиллахад амар хүн нь байх: Хамт ажиллаж буй хүмүүстээ нэмэгдэл ажил үүсгэдэг байх нь тантай ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоог бууруулна. Хамтарч ажиллахад амар хялбар байхын тулд та өөрийн ажлыг хамгийн чухал нь гэж бодохгүй байхаас эхэлнэ.

  6. Бусдад туслах: Байгууллагын хамт олон нэг нэгэндээ тусалдаг байх нь уур амьсгалыг эерэгжүүлдэг энгийн нэг арга. Та багаасаа зөвхөн өөрийн төлөө цаг хугацаа, оюун ухааныг зарцуулсан байж болно. Эсвэл та үргэлж бусдын төлөө өөрийгөө зориулж ирсэн байж болно. Тухайн хүн өөрөө хүссэн үед цагаа олон тусална гэдэг нь нүдээ олсон үйлдэл юм.





АЖЛЫГ ДУУСГАХТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДЛҮҮД:

  1. Долоо хоногийг бүхлээр нь урьдчилан харах: Та ажлын 7 хоногууд завгүй өнгөрдөг ч, ихэвчлэн давтагдан гардаг асуудлууд, давтамжтай хийдэг үйлдлүүдээс бүтсэн байдаг. 7 хоногийг хэрхэн өнгөрөхийг урьдчилан төсөөлөх нь таны бүтээмжийг нэмэгдүүлэх ба таныг эрч хүчээ зөв хуваарилах боломж олгоно.

  2. Улирлаар нь урьдчилан төлөвлөх: Хэрвээ та ажлын байран дээрээ 1 жил ажилласан бол таны ажлын ачаалал жилийн аль улиралд их байдаг, сарын аль өдрүүдэд өндөр байдгийг мэддэг болсон байх. Өнгөрсөн жилүүдийн ачааллын үр дүнд ирэх жилийн ачаалал болон хийх зүйлсийн төлөвлөгөөг урьдчилан гаргах боломжтой. Энэ нь таныг стрессээс хамгаалах хамгаалалт болох давхар ашигтай.

  3. Дасан зохицох: Өөрчлөлт бүхэн муу зүйл байдаггүй. Гэхдээ таны шийдвэрээс үл хамааран хувьсан өөрчлөгдөж буй үйл явц дунд та ямар хэмжээгээр дасан зохицож ажиллаж чадах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Танай байгууллага бүх зүйлийг цаасаар явуулдаг байснаа цахим болж шилжвэл та даган хамгийн сайнаараа дасан зохицох хэрэгтэй юм. Дасан зохицож ажиллаж хөдөлмөрлөх нь буруу зүйлийг хүлцэн тэвчих гэсэн үг биш билээ.

  4. Шийдэж чадахгүй бол орхих: Асуудлын шийдлийг олохгүй байвал 24 цаг, 48 цаг, 72 цаг, шаардлагатай бол 7 хоног орхиж чаддаг байх хэрэгтэй. Завсарлага авсны дараа асуудал шинэ биш санагдана, шийдэл нь ч танд тодорхой харагдана.

  5. Шинэ ур чадваруудад үргэлж суралцах: Хурдан унших аргад суралцах, амьсгалаа зөв авч сурах, спортын аль нэг төрлөөр хичээллэх, технологийн аль нэг платформ эсвэл апп-ыг сайн ашиглаж сурах, хүний өөдөөс харж сурах, excel sheet чадвараа сайжруулах зэргээр амьдралынхаа турш суралцагч байх нь хөгшрөлтөөс сэргийлнэ, зах ээлээс таныг гарахгүй байх боломжийг өгнө.

  6. Ажлыг дуусгадаг хүн нь байх: Бүх удирдлагууд ажлыг хийж дуусгадаг хүнийг хайж байдаг. Аливаа бизнес, төсөл, үйл ажиллагаанд хийх ёстой даалгавруудыг хийж дуусгахад цаг хугацаагаа зориулдаг хүмүүс хэрэгтэй байдаг. Ингэж чадвал та хаана ч хамгийн хэрэгтэй хүн байж чадна.

  7. Самбаатай шийдвэр гаргах: Танай байгууллага дээр гэрэл унтарвал, принтер эвдэрвэл, хамтрагч тань өвдвөл, гадаа зам түгжирвэр та яах вэ? Энэ асуудал ганцхан танд л тулгарч байгаа мэт өөрийгөө эсвэл хорвоо дэлхийг буруутгах уу, эсвэл байгаа сонголтууд дээрээ байж болох аль нэг шийдвэрийг гаргах уу гэдэг нь таны өөртөө суулгах хэрэгтэй ур чадвар юм.

  8. Орон зайгаа өөрчил: Ажлын байрнаасаа компьютерээ бариад, утсаа “Do not disturb” тохиргоон дээр тавиад 120 минутын турш шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудалдаа ноорог шийдэл олох боломжтой.





МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ҮЙЛДЛҮҮД:


  1. Өндөр дуунаас айхгүй байх - Дууны өнгө бидний олон төрлийн сэтгэлийн хөдөлгөөнийг хөндөх чадвартай. Амгалан тайван яриа танд итгэл найдвар өгнө, өндөр дуугаар хэлсэн үгс сэтгэлийн гүнд үлдэх эрсдэлтэй. Гэхдээ хүний дууны өнгөнөөс хамааран өөрийн ажлын гүйцэтгэлд итгэлгүй болох, айх, саннал сэтгэгдлээ хэлэхгүй байх, зөв гэж бодсон зүйлээ буруу гэж дүгнэх нь болохгүй. Тиймээс дууны өнгөнөөс үл хамааран өөрийн гүйцэтгэх зүйлсийг хийдэг байгаарай.

  2. Өөрийгөө илэрхийлэх- Зарим хүмүүс хэтрүүлэн илэрхийлнэ, зарим нь дутуудан илэрхийлнэ. Өөрийн загварыг олж харан, их байвал багадуулж, бага байвал ихдүүлэх нь таны суралцах л хэрэгтэй үйлдэл.

  3. Хандаж ярих - Ярилцлага өрнүүлж байгаа хүмүүс цээжин биеэ нэг нэгэн рүүгээ хандуулахгүй ярилцаад ойлголцолд хүрнэ гэж хүлээх хэрэггүй. Энгийн энэ дүрэм нь таныг олон хүмүүсийн найз, нээлттэй нэгэн гэдэг тодорхойлолтыг өгнө.

  4. Хариу өгөх- Та хурлын тов имэйлээр хүлээж авлаа, орой хийж дуусгана гэсэн ажлаа өглөө дуусгах боллоо, хамтран ажилладаг хүний асуусан энгийн асуулт аль нь ч байсан та хариу өгөх үүрэг хүлээнэ. Та өөрийн yes/no хариуг өгөөгүй үед хэтрүүлэн боддог хамтрагч тань таныг өөрт нь гомдсон учраас ийм байдалд хүрлээ зэргээр огт үнэн бус таамаглалыг дэвшүүлэн бодно.

  5. Ойлгуулах гэж хичээх нь давагдашгүй өндөр босго байж болох юм: Миний ойлгож байгааг ойлгохгүй байна. Хүний илэрхийлсэн зүйлийг яг тухайн хүнтэй адил байдлаар хэн ч ойлгож чадахгүй. Бусдад өөрийгөө 100% ойлгуулах гэж өдөр тутмын цаг хугацаанаас ихэнх цагийг авч байгаа бол ойлгоход хангалттай байдлаар ойлгуулвал та сайн байлаа гэж өөртөө сэтгэл ханадаг байж болох юм. Үнэндээ бусад хүмүүсийг та үргэлж 100% ойлгох чадвар танд байгаа юу?

  6. Өөрийгөө илэрхийлэх (Эрэгтэйчүүдэд) Өөрийгөө илэрхийлэх нь танд хэцүү байдаг байж болно. Гэхдээ насан туршдаа өөрийн доторх бүхнийг илэрхийлэхгүйгээр амьдралыг туулахад улам л хүндрэлтэй байх болно. Олон нийтийн дунд өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс үүдэн олон төрлийн асуудлууд таны амьралд үүсэх эрсдэлтэй. Өөрийн ажлын хүмүүс, өөрийн гэр бүлийн хүмүүст өөрийнхөө талаар ярьж тайлбарлаж чаддаг болох хэрэгтэй.



ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ШААРДАГДАХ ҮЙЛДЛҮҮД:


  1. Өөрийн давуу талыг ашиглах: Хүн бүрт таны давуу тал байхгүй, танд бусдад байдаг давуу талууд байхгүй. Өөрийн давуу талуудыг мэдэж байгаа бол чаддаг зүйлээрээ байгууллагадаа оролцоотой байх нь таны удирдлагын болон хамт олны таниас хүлээж буй хүлээлт. Түүнийг заавал хэн нэгэн олж нээж гаргах шаардлагагүй.

  2. Өөрийн сул талыг тууштай хичээл зүтгэл гарган өөрчлөх гэж хичээх. Эсвэл тогтвортой авч үлдэх гэж оролдох. Өөрийн сул буруутгах нь өөрийгөө өөрчлөх хамгийн зөв эхлэл биш. Харин насан туршдаа байх сул талуудыг хэрхэн зөв удирдан авч үлдэх вэ, ямар нөхцлүүдэд сул талууд өдөөгдөн гардаг болохыг тодорхой мэддэг байх нь илүү үр дүнтэй.

  3. Өөрийн давуу талуудыг мэддэг байх: Та өөрийн давуу талуудыг ажлын байран дээр ашиглах нь таны үндсэн үүрэг юм. Өөрийн давуу талуудыг бусдад таниулах нь бусад хүмүүстэй харилцах харилцааг хялбар бас эерэг болдог.

  4. Өөрийн сул талуудыг мэддэг байх: Хүн бүр сул талуудтай. Мэдэхгүй мэт үл тоох нь сул талуудыг улам хүндрүүлдэг. Ямар үеүдэд таны сул талууд тодрон гарч ирдэг вэ гэдгийг тодорхой мэддэг байх нь чухал юм. Сул талууд тань гарч ирэх үеүдэд санаа зовохгүй, өөрөөсөө ичихгүй, бусдын өмнө буруутай мэдрэмжтэй байхгүй байх нь цаашдаа илүү сайн удирдах боломжийг бүрдүүлнэ.

  5. Уучлалт гуйх: Буруу хийсэн үйлдлээ хүн бүр мэддэг. Буруугаа хүлээх нь заримдаа залхуурал, заримдаа зугталт, заримдаа үл хүндлэл, заримдаа айдсын асуудал байдаг. Аль ч мэдрэмж нь тад төрдөг байсан ч гэсэн уучлалтыг өөрийн гэсэн тайлбарын хамт хэлэх нь таныг тайвшруулна.

  6. Хүний хэлэх гэсэн санааг ойлготлоо сонсох: Хүн бүр хэлэх гэсэн санаагаа шууд хэлэхэд бэлэн байдаггүй. Өөрийн өнцгийг олохын тулд тайлбар хэлэх хэрэгтэй болдог. Энэ нь цаг хугацаа авна. Шаардлагатай цаг хугацааг нэг нэгэндээ өгснөөр тухайн сэдвийн талаар хэн хэн нь юу гэж бодож байгаагаа тодорхой мэдэх боломжтой болно.




АМАР АМГАЛАН СОЁЛЫГ БҮТЭЭХ ҮЙЛДЛҮҮД:

  1. Таныг юу амар тайван болгодгыг мэддэг байх. Өөрт тайван мэдрэмж өгдөг жижиг үйлдлүүд өдөр тутмын болон долоо хоног тутмын тань хийх ажлын жагсаалтанд заавал байх хэрэгтэй юм.

  2. Бусад хүмүүст амгалан мэдрэмж өгдөг зүйлсийг нь таньж мэддэг байх. Энэ хүн надаас яагаад өөр байгаа юм бол гэдэг асуулт танд туслахгүй, харин энэ хүнийг юу амар тайван болгодог вэ гэдэг асуултанд та хялбархан хариулт олж чадна. Энэ нь бид бүхнийг хооронд нь ялгаатай байлгадаг зүйлс юм.

  3. Хүйсийн хувьд ижил тэнцүү харилцаатай байх: Эрэгтэй хүн юм чинь удирдлагыг гартаа ав, эмэгтэй хүн юм чинь санхүүгээ хариуц, эрэгтэй хүн юм чинь гараад юм өргөөд ир, эмэгтэй хүн юм чинь өглөөний цайг хариуцаж аваарай зэрэг хүйсээс хамааран хамт олны дунд хийх ажлыг хуваарилахгүй байх нь хамт олны дунд эрх тэгш харилцааг үүсгэх боломжтой.

  4. Насны хувьд ижил тэнцүү харилцаатай байх. Хүйсээс хамаарсан үүрэг даалгаврын ялгаатай байдал Ази соёлын хувьд түгээмэл байдаг. Гүн гүнзгий соёлд ахан дүүс ижил нэг нэгнийгээ хүндлэх сургааль бий. Ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. Нэг нэгнийхээ их бага хүндлэхээсээ илүүтэй, аль аль талдаа хүндэтгэлтэй хандахыг сануулж буй энэхүү сургаалийг

  5. Хүч хэрэглэхгүй байх. Хэн нэгэнд шаардлага тавиад, шаардлага биелэхгүй үед өөрийн уур бухимдал мэдрэхээс сэргийлэх хэрэгтэй. Уур бухимдал хэтэрсэн үед ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл болон илрэх эрсдэлтэй.

  6. Гадуурхалтын эсрэг зогсох: Гадуурхалт болон бусдаас ялгаатай харилцах нь ажлын байран дээрх бодит асуудал юм. Үүнд өртөж байгаа багийн гишүүн бүр өөрийгөө багийн гишүүн гэж боддоггүй. Ажлын байран дээр ижил тэнцүү оролцоо нь багийн нэгдсэн оролцоотой байдлыг хангадаг.

  7. Ажлын байрыг хүндлэх: Таны ажлын байр таныг нийгмийн нэг хэсэг байх боломжийг бүрдүүлдэг, олон хүмүүстэй харилцах харилцааг үүсгэж өгдөг, шинэ зүйлсэд суралцах боломж олгодог. Хүндлэл төрөх ажлын байранд ажилла, эсвэл ажлын байраа сонгосон бол хүндлэх шалтгаанаа нарийн тодорхой мэддэг байх хэрэгтэй.




ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛДЛҮҮД

  1. Олны өмнө нээлттэй ярих боломжийг битгий алгас: Өөрийн бодлыг цэгцтэй илэрхийлэх нь таны насан туршийн ажлын амжилтанд хамгийн ихээр нөлөөлөх ур чадвар юм. Хурал дээр, ажлын хүмүүсийн дунд, тайлан тавих үед, тайзан дээр

  2. Бичих ур чадвар танд хэрэг болно: Та багаасаа тэмдэглэл хөтөл

  3. Хэцүү харилцагч нар таны хөгжих боломж: Өөрийн тэвчээр хатуужил, бусдад аливааг тайлбарлах чадвар, бусдын сэтгэл санааг ойлгох зэрэг олон ур чадваруудыг зэрэг сайжруулах боломжтой. Нөгөө талаар хэцүү харилцагч нар бүх л төрлийн үйлчилгээ авахдаа хэцүү байдаг байх талтайг ойлгох нь чухао



ОГТООС ХОРИГЛОХ ҮЙЛДЛҮҮД:

  1. Хүч хэрэглэх: Таны хүсэл биелсэнгүй. Хүслээ биелүүлэхийн тулд хэн нэгнийг айлгах, сүрдүүлэх, цохих, биенд нь хүрэх, д

  2. Бусдыг айлган сүрдүүлэх: Айдас хүмүүсийн хүсэл мөрөөдлийг хоосон болгож чаддаг. Хэн нэгнийг айлган сүрдүүлэх, өөрийн үгэнд оруулах, буруутгах, өөрийнх нь хүссэн үйлдлийг ятган үнэмшүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд урт хугацааны сөрөг нөлөөтэй.

  3. Өөрийгөө илүү гэж бодох: Ажлын байр нь өөрийн чаддаг зүйлсийг олж мэдэх боломж олгодог талбар мөн боловч, бусдаас илүү гэдэг мэдрэмжийг тунхагладаг газар биш юм.

  4. Өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглах: Ажлын байран дээр эрх мэдэлтэй байх боломжууд их. Эдгээр нөхцөл байдлыг хэтрүүлэн ашиглахгүй байх нь байгууллагын соёлыг шударга, эрх тэгш байх боломжийг бүрдүүлнэ.

  5. Уурлаж бухимдах: Уур бухимдал олон шалтгаанаас бий болно. Таныг уурлуулдаг давтагдан тохиолддог нөхцөл байдлыг олох нь чухал. Зарим хүмүүс хүн хүлээгээд уурладаг, зарим хүмүүс хүн хэлснийх нь дагуу хийхгүй болхоор уурладаг, зарим хүмүүс

  6. Ховоор шийдвэр гаргах: Аливаа шийдвэр гаргалт аль нэг талд түлхүү байхаас өөр аргагүй байдалд хүрдэг. Гэхдээ хов хүргэсэн хүний талд шийдвэрүүд гараад ирвэл бүх ажилтнууд энэ зүй тогтлын дагуу асуудлаа шийдвэрлэх болно.

  7. Хардах, гүтгэх: Бусдыг гүтгэх, хийгээгүй үйлдлийг нь хийсэн болгох буруутгах зэрэг нь хардах үйлдлүүдийн нэг хэлбэр юм. Энэхүү үйлдлийг өөрийн зүгээс хязгаарлах нь бусад хүмүүст тантай ажиллахад хялбар болно.

  8. Оролцоогүй байх: Хэдийгээр та өөрийн амарт тайван байдлын төлөө энэ үйлдлийг хийж байж болох ч, байгууллагын амжилттай үйл ажиллагааны цаана оролцоотой баг хамт олон байдаг.



ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛДЛҮҮД:


  1. Хамтдаа баярлах: Байгууллагын хувьд чухал өдрүүд, улс орон даяар өрнөх баяруудад хамтдаа баярлах нь нэгдмэл мэдрэмжийг хадгалж байдаг. Гэхдээ хамтдаа баярлах загварыг бие, сэтгэлийн хувьд эрүүл загварыг бий болгох нь хамгийн чухал.

  2. Өөр өөр ажлын загварыг хүлээн зөвшөөрөх: Хүн бүр адилхан аргаар ажиллахгүй, хүн бүрт адил ур чадварууд байхгүй, хүн бүрт адилхан шийдэл байхгүй. Хүн бүрийн өөр өөр байгаа байдлыг

  3. Суралцахад цаг гаргах: Сурч боловсрох нь хүний амьдралд олон төрлийн давуу талуудыг бий болгодог. Бие даан суралцах, баг хамт олноороо суралцах, нэг нэгнээсээ суралцах, зэрэг нэмэгдүүлэн суралцах гээд олон төрлийн суралцах боломжийг дэмждэг байх нь чухал.

  4. Өөрийгөө сорих: Өөрийн туршлага, чадвараас илүү үүрэг даалгавар авах нь дэмжих хэрэгтэй үйлдэл юм. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүр илүү ихийг хийж чаддаг болохыг зорьж байдаг.

  5. Гэр бүлийн тогтвортой харилцааг дэмжих: Насанд хүрсэн хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар гэр бүлд өсч буй хүүхдүүдийн хүүхэд нас өнгөрч байдаг. Хүүхэд бүрт аав ээжтэйгээ сайхан харилцаатай байх, аав ээжтэйгээ сайхан дурсамж үүсгэсэн байх хэрэгцээ бий.

  6. Эерэг байдал: Хамт олны дунд эерэг хандлагатай, эерэг харилцаатай, эерэг амьдралыг үзэх үзэлтэй хүмүүс бусдадаа урам зориг, ажиллах хүч өгч байдаг

  7. Зохион байгуулалттай байдал: Хамт олны дунд эерэг хандлагатай, эерэг харилцаатай, эерэг ам




СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДЛҮҮД:

  1. Дарамтнаас өөрийгөө холдуулах: Энгийн харилцаа болон дарамттай харилцааг ялгаж чаддаг байх нь чухал юм. Дарамттай харилцаа үүсгэдэг хүмүүсээс өөрийгөө тусгаарлах нь чухал, учир нь тэднээс ирэх дарамттай мэдрэмж буурахгүй байх эрсдэл өндөр.

  2. Өдөр бүрийг бүтэн нойроо авснаар эхлүүлдэг байх: Хэрвээ та ажил хөдөлмөртөө амжилт гаргая гэж бодож байгаа бол нойр дутуу хонох эрсдлээс өөрийгөө сэргийлэх хэрэгтэй. Таны хамгийн чухал эрхтэн тархи юм. Саруул бодолтой урт хугацаанд ажиллаж амьдрах үндсэн арга нь бүтэн нойртой хонох.

  3. Түгшүүр хаанаас ирж байгааг зөв тодорхойлох. Ажлын байран дээр олон төрлийн түгшүүр өдөөгчид байдаг. Үүн дундаас түгшүүр үүсгэж буй хүн, орон зай, харилцагч, ажлын төрөл, ажлын онцлог зэргийг зөв тодорхойлох хэрэгтэй. Таны хэцүү байна гэж бодож байгаа харилцаа тань түгшүүрийн гол үндсэн биш байх тал олон байдаг.

  4. Бусдад дарамт үүсгэхийг хатуу цээрлэх. Өөрийн дураар байх нь хийж буй ажлаа өөрийнхөөрөө хийх, олон зүйлийг туршиж үзэх боломжийг олгодог. Гэхдээ таны энэ шийдвэр, шийдвэрийн сонголт, бусадтай харилцах загвар, сонгож хэлж буй үг, бусдад хандах хандлага тань олон хүмүүст дарамт үүсгэж байгаа бол та өөрийгөө өөрчлөх цаг болсныг илэрхийлнэ.

  5. Гомдоллохоо багасга: Гомдол нь үргэлж сонирхолтой ярианы сэдэв байж чаддаг. Учир нь хүмүүсийн хоорондын ярилцлага, болсон үйл явдлууд ил тод яригддаг учраас гомдоллож байгаа хүнд ярихад сонирхолтой, сонсож байгаа хүнд ч сонсоход сонирхолтой байдаг.

  6. Хийж чадах зүйл дээрээ анхаарал хандуулах: Айдас, түгшүүр, санаа зоволт, уур бухимдал, харьцуулалт аль нь ч танд тохиолдож байж болно. Эдгээрийг алга болохыг хүлээхийн оронд өөрийн хийж чадах үйлдлүүддээ анхаарал хандуулан, бусад зүйлсийн талаарх бодлоо бууруулж болно.

  7. Бодлуудаасаа айх хэрэггүй: Таны бодлыг таниас өөр хэн ч мэдэх боломжгүй. Сөрөг, түгшүүртэй, айдастай аль ч бодол танд бий болсон бай тэдгээр бодлууд таны зөвшөөрөлгүйгээр юу ч хийхгүй.

  8. Сэтгэлийн ханамжтай байх: Сэтгэл ханамж 60-80% байхад таны амьдрал танд таалагдаж байна гэсэн үг юм. 100% амьдралдаа сэтгэл ханамжтай байх мөчүүдийг та олно. Хамгийн ихдээ ийм өдрүүдийг та мэдэрнэ. Гэвч маргаашийн өдөр болоход, дараагийн долоо хоног болоход эдгээр мэдрэмжүүд өөрчлөгдсөн байдаг. Ерөнхийдөө таны өдрүүд дунджаар сэтгэл ханамжтай өнгөрч байвал та өөрийн амьдралдаа сэтгэл ханамжтай байгааг илтгэнэ.





ЭРЧ ХҮЧЭЭ ХАДГАЛАХ ҮЙЛДЛҮҮД:


  1. Хариуцлагатай байх: Хүний өмнө хариуцлага үүрэхээс илүүтэй өөрийн амьдралын өмнө, өөрийн гаргасан шийдвэрүүд, өөрт тулгарсан асуудлууд, өөрийн хийж буй ажилдаа өөрийнхөө өмнө хариуцлагатай байх нь чухал.

  2. Эмх цэгцтэй байх: Таны маш цэгцтэй хүн бол цэгцгүй зүйлс дунд байж сурах хэрэгтэй, маш цэгцгүй хүн бол тодорхой зүйлсийг цэгцтэй байхад цаг гаргаж сурах хэрэгтэй.

  3. Орой унтах цагтаа унтаж амрах: Үеийн үед амжилттай ажиллаж амьдрарч байгаа хүмүүс шөнийн цагаар хийж амжаагүй ажлаа хийж дуусгахыг дэмждэггүй. Эдгээр цагуудыг та их зүйл амжуулсан мэт санагдавч урт хугацаандаа таны дутуу нойртой бие физиологи эрсдэлд орох юм.

  4. Өөрийгөө алдаа гаргах үед зөөлөн хандах: Өөрийгөө шүүмжлэх нь асуудлаа шийдвэрлэхгүй удахаас илүү хортой. Хийх хэрэгтэй ажил дуусч, шийдэх шаардлагатай асуудал шийдэгдэж байгаа цагт өөрийгөө нэмж шүүмжлэх хэрэггүй.

  5. Хөдөлгөөнтэй байх нь таны булчинг ажиллагаатай хэвээр хадгалах цорын ганц үйлдэл юм.

  6. 7 хоногоо агуулгаар нь хуваах:

  7. Өдрийг үйлдлээр нь багцлан хуваах: Бүтэн өдрийн өөрийн эрч хүчдээ зориулан 2-3 хэсэг хувааж болно. Нэг өдрийн турш 1 зүйлийг хийснээс 2-4 цаг тутамдаа хийж буй үйлдлээ өөрчлөх нь илүүурт хугацаандаа олон зүйлийг



ХҮЛЭЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДЛҮҮД:


  1. Санхүүгийн хүлээлтээ зөв тохируулах: Дэлхий нийт глобалчлагдах тусам цалингийн ялгаатай байдал өдөр тутмын амьдралд илүү мэдрэгдэх болно. Тиймээс та өөрийн санхүүгийн хүлээлтийг бодит байлгах нь удирдлага ажилтны хоорондын харилцааг ойлголцолд хүргэхэд томоохон тус болох юм.

  2. Эрүүл мэндийн хүлээлтээ тохируулах: Залуу хүн бүр бие нь хөгшрөхгүй мэт биеэ авч явдаг. Таны биед хэрэггүй бодисууд гэж байдаг. Таны бодолд хэрэггүй мэдрэмжүүд гэж байдаг. Эдгээрийг амьдралдаа болгоомжтой хэрэглэх, мэдрэх хэрэгтэй.

  3. Хосын харилцаа асуудлыг үгүйсгэхгүй байх: Өөрийн амьдралыг удирдан залахад хайртай хүмүүс маань 100% ойлгож дэмжих хэрэгтэй гэх уриалага олон нийтийн дунд уриалга болсон болсон байдаг. Бодит байдал дээр үргэлж биелсэн түүх сэтгэл судлаачийн хувьд сонсож байсангүй, нөгөөтэйгүүр хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалахын тулд сөрөг талыг нь олж харах шаардлага тулгарна.

  4. Цаг хугацааны хүлээлт: Одоо л амжилт гаргахгүй байлаа гээд та хэнээс ч хоцрохгүй. Танд өөрийн хүссэн мэдрэмжийг авах, өөрийн хүссэн зүйлийг хийж бүтээх цаг хугацаа, боломж бололцоо таны бодож байгаагаас илүү байж болох юм. Хэтэрхий их яарсны үр дүнд тархи амрах чадвараа алдах эрсдэлтэй.

  5. Өөрийн арга замаа өөрөө олох. Та өөрийн арга замаа өөрөө олох хэрэгтэй. Ажлын байр нь өөрийн бодсоноороо туршилт хийх боломжтой.

  6. Хийж ёстой ажлын хүлээлтийг тохируулах: Амжуулах ёстой ажлууд нь амжуулж чадах ажлуудаас үргэлж их байх талтай. Та өдрийн турш, 7 хоногийн турш, 1 сарын тург юуг амжуулж чадах вэ гэдгийг бодитоор төсөөлөн, амжихгүй ажлуудыг жагсаалтнаас гаргах нь чухал юм.

  7. Магтаал урамшууллын хүлээлт: Хүссэн үедээ магтуулахгүй байвал өөрөө өөртөө зориулан хийж бүтээснээ урамшуулан тэмдэглэж болно. Бусдаас ирсэнн магтаалыг харин ирсэн үед нь сайн хүлээж авах хэрэгтэй.




ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДЛҮҮД:

  1. Өдрийн зохион байгуулалттай хүн нь илүү байна: Зөвхөн 10 жилийн хугацаанд бий болсон технологийн дэвшил хүн төрөлхтний амьдралын хэв загвар болон тогтсон. Технологи хүнийг илүү бүтээмжтэй ажиллуулж чадна, эсвэл хамгийн бүтээмжгүй нь болгож чадна. Та өөрийн утас, компьютерийг хэрхэн ашиглахаас таны ажлын бүтээмж шалтгаалах юм.

  2. Таны бүх мэдээлэл интернет орчинд хадгалагдсан байдаг: Мэдээллийн аюулгүй байдлыг хүн бүр хэлдэг боловч хэрэгжүүлдэг нь маш цөөхөн. Та өөрийн ашигладаг апп, интернет орчинд үлдээсэн бичиг баримт, бичсэн өгүүлбэр зэрэг нь бичигдсэн л бол арилахгүй гэдгийг маш сайн санах хэрэгтэй.

  3. Зарим Аппыг устадаг байх: Та өөрийгөө технологийн хувьд хэр хамааралтай байгаагаа байнга ашигладаг аппуудаасаа тодорхой хугацаанд устгаж чадах эсэхээр тодорхойлж болно.

  4. Утсаа ашигладаггүй өдөртэй байх: Таны утасны баттерей дуусаад танд цэнэглэгч байхгүй бол өдрийг хэрхэн өнгөрөөх вэ? Амралтын өдрийг хэрхэн өнгөрөөх вэ? Огт төсөөлөл үүсэхгүй байвал технологитой холбоотой хамаарлын талаар бодох цаг нь болсон байна. Төсөөлөл үүсч байвал төсөөллийнхөө дагуу утасгүй өдрүүдийг амьдралдаа хэрэгжүүлж байгаарай.

  5. Хязгаарыг мэддэг байх: Өдрийн турш үүссэн ядаргааны ихэнх хувь нь технологийн хэтрүүлсэн хэрэглээнээс байх талтай. Та их зүйл хийсэндээ биш, харин их мэдээлэл авсандаа эсвэл олон төрлийн сэтгэлийн хөдөлгөөн мэдэрсэндээ ядарсан байж болно. Тиймээс технологийн хэрэглээний зохицуулалт зайлшгүй хийх хэрэгтэй.



УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН ҮЙЛДЛҮҮД:


  1. Яагаад энэ ажлыг хийж байгаа вэ гэдэг зорилгоо мэддэг байх. Амьдралынхаа цаг хугацаа, ур чадвар, давуу талууд, нөөц бололцоогоо зарцуулж буй ажлыг та яагаад хийж байгаа вэ? Зорилго тодорхойгүй бол та өдөр тутамдаа эрч хүчийг авах эх үүсвэргүй байхтай адил юм.

  2. Зорилгоо биелүүлсий дараа та юу хийхээр төлөвлөж байгаа вэ: Ажилтнуудынхаа цаашдын карьерийн хүсэл сонирхлыг мэддэг байх, дэмждэг байх нь таны зүгээр л хийж болох үйлдлүүдийн нэг юм.

  3. Юуг голчлон шинэчлэх гэж байгаагаа тодорхой мэддэг байх: Хүмүүс аль хэдийн байгаа соёлдоо, ажилдаа ирдэг замдаа, өдрийг өнгөрөөдөг загвартаа дассан байдаг. Үнэхээр шаардлагатай үйлдлүүдийг, тэвчээр хатуужилтайгаар өөрчилж болно. Ихэнх зүйлийг та өөрчилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал юм.

  4. Тодорхойгүй байдал үүсгэхгүй байх: Хүмүүс хэрхэн хийх нь тодорхойгүй үүрэг даалгавар, хийж буй ажлын үр дүн нь тодорхойгүй байдалд дургүй.

  5. Өөрөөсөө илүү хүмүүсийг багтаа нэгтгэх: Энэ нь таны салбартаа хийж өгч буй сайн ажил юм. Таниас илүү хүн таны олон талын ур чадваруудад

  6. Ажилтантайгаа ярилцах нь зогсолтгүй ярих гэсэн үг биш юм: Ихэнхдээ ажилтантайгаа ярилцах цаг нь сонсох, сонссон зүйлс дээрээ дүгнэлт хийх, ажилтанд хэрэгтэй гэж дүгнэсэн 2 зүйл дээр богино хэмжээний зөвлөмж өгөх ажил юм.

  7. Хурлуудыг багасгах: Ихэнх хурлууд нь зохион байгуулалт султай болох эрсдэлтэй байдаг. Мэдээлэл солилцох хуралдахаас өөр олон аргууд бий болсон.



Хамтдаа хөгжин сайжрихад бидэнд нэгдсэн ойлголтонд хүргэх тодорхой үйлдүүд хэрэгтэй. Та бүхэн эерэгээр ашиглаж, эерэгээр түгээхийг хүсье.


Хэрвээ таны ажлын соёлд байдаг үйлдлүүдийг орхигдуулсан байвал та доорх хэсэгт бичиж үлдээнэ үү.


Танд жагсаалт таалагдсан уу? Өөрийн санал сэтгэгдлээ үлдээхийг хүсье.



1,805 views1 comment

1 Comment


khulan G
khulan G
Nov 26, 2022

thank you

Like
bottom of page