top of page
Search

Ажлын байран дээрх сэтгэцийн эрүүл мэнд


Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдрийг (2022.10.10) тохиолдуулан та бүхэнд өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад туслах 4 хүчин зүйлийг товч танилцуулъя.





1. Өөрийгөө таньж мэдэх Бидний бие хүний онцлог үеээс үед дамжин өгөгдөх генийн мэдээлэл, өсөхөөс сурсан орчны нөлөөлөл, өдөр бүр өөрчдөгдөх гормоны нөлөөлөл зэргээр хувьсан өөрчлөгдөж байдан тул өөрийгөө өнгөрсөнд түгжилгүй хувьсал бүрийг ажиглан анзаарах хэрэгтэй.

2. Хүмүүсийн харилцаа Бусдаас юу хүсч байгаагаа, бусдын ямар үйлдлүүдэд сэтгэл ханамжгүй байгаагаа нарийн тодорхой мэддэг шиг хайртай дотны хүмүүсийн талаарх дараах 2 асуултны хариултыг мэддэг байх хэрэгтэй: - Тэд таниас ямар өөрчлөлтийг хүсдэг вэ? - Тэднийг юу тайвшруулдаг вэ?

3. Систем дэх амьдралын загвар Ядуурал бол систем, уламжлалт соёл бол систем, ажлын уур амьсгал бол систем, технологийн хөгжил бол систем. Систем нь бидний амьдралын үндсэн загварыг тодорхойлогч юм. Тиймээс ямар системэнд амьдарч, ямар дүрэм журмыг дагаж, ямар амьдралыг бүтээж буйгаа ухамсартайгаар мэддэг байх нь чухал.

4. Зорилго ба Дуусах хугацаа Зорилго бидэнд эрч хүч бэлэглэгч. Зорилго бидний өдөр тутамд аз жаргалыг мэдэрч, инээмсэглэх шалтгаан билээ. Харин цаг хугацаа бол зорилгын идэвхтэй эсвэл идэвхгүй байх нөхцлийг тодорхойлогч нь юм. Тиймээс зорилгынхоо эхлэх болон дуусах цаг хугацаанд анхаарал хандуулан, өөрийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй.

PMI Conference-д тавигдсан өөрийн илтгэлийн хэсгээс сийрүүллээ...

Та бүхэнд эрүүл энхийг хүсье!


Холбоо барих: 80407280

info@familycollege.mn

388 views0 comments
bottom of page