top of page
Search

Хардалтын талаарх 4 зөвлөмж




Нийгэмд, олон нийтийн дунд "хардалт" нь тэвчишгүй, сэтгэцийн өвчлөл зэрэг сөрөг ойлголттой байдаг. Хардалт нь зөвхөн хүн төрөлхтний мэдэрдэг мэдрэмж биш, тэжээвэр ноход хүртэл өөрийн эзнийг бусад нохойноос хардаж харамладаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл хардалт мэдэрдэг хүмүүст болон хардалтанд өртөж амьдарч буй хүмүүст зориулан дараах 4 зөвлөмжийг хүргэж байна.


  1. ХАРДАЛТ ХААНААС ЭХЭЛСЭН БЭ?

Хардалт олон төрлийн үүсэлтэй байж болно. Хосын харилцаанаас туршлаганд та хууралт мэдэрч байсан, хууралтын үйл явдлаас хүнд шарх авсан бол та хайртай дотны хүндээ тогтвортой итгэхэд хүндрэлтэй байж болно. Эсвэл хардалт таны бие хүний онцлог байж болно. Таны гений өгө


гдөл байж болох юм. Мөн шашны болон хайрын тухай үнэнч байдлын туйлын итгэл үнэмшилтэй бол танд хардалтын мэдрэмж бусдаас өндөр байх боломжтой. Та өөрийн хардалтын эх сурвалж нь хаанаас эхлэлтэйг мэдэх нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, удирдахад тус дэм болно.


2. ӨӨРТ МЭДРЭГДЭЖ БУЙ ЗҮЙЛИЙГ НУУХ ХЭРЭГГҮЙ


Өөрийн мэдрэмжийг ил гаргах нь анх удаа хийж буй хүмүүсийн хувьд ичгүүртэй, айдастай зүйл байх нь түгээмэл. Өөрийн хардалтын бодлуудыг ил гаргаж, хуваалцах нь өөрийгөө муу хүн гэдгийг хүлээн зөвшөөрч буй мэт мэдрэмж төрүүлж болно. Гэхдээ өөрт төрсөн мэдрэмжийг хадгалж хүндрүүлэх нь уур бухимдал, айдас түгшүүр, ялагдал, гуниг гутралын мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Тиймээс өөрт төрж буй мэдрэмжийг хардалт гэж таньж мэдэн, тайван байдлаар өөрийн шаардлагыг тавьж, тайван байдлаар хайртай хүнийхээ тайлбарыг сонсож сурах нь хардалтыг бууруулах томоохон ур чадвар болдог.



3. ӨӨРТ БАЙГАА ЗҮЙЛСДЭЭ ТАЛАРХАХ


Хардалтын томоохон онцлог нь одоо цагаас өөр газар өрнөж буй үйл явдлуудын талаар байдаг. Өнгөрсөнд болсон үйл явдал, ирээдүйд болох эрсдэлтэй үйл явдлуудын талаар бодож, өөрийгөө шаналгах онцлогтой байдаг. Энэ нь одоо цагт өөрийнхөө амьдралд бодитоор байгаа хүмүүст, тэдний шийдвэрүүдийг үл тоох байдлыг гаргаж ирдэг. Тиймээс одоо цагт, бодитоор хэн таны амьдралд байна вэ гэдшгийг тунгаан бодож, тэдний хийж буй үйлдэл гаргаж буй шийдвэрүүдэд хүндэтгэлтэй, талархалтай хандах нь чухал.


4. ХАРИУ ҮЙЛДЛИЙГ ХЯНАХ


Хардалт мэдрэгдэх үед бодлууд дээрээ тулгуурлан хэтрүүлэн хийж буй үйлдлүүд хажуудах хүнд дарамт болно. Харин илэрхийлэхгүй дутуудуулсан бодол, сэтгэл болгон хардаж буй хүнд өөрт нь дарамт болдог. Тиймээс өөрийн бодолд тулгуурлан гаргаж буй хариу үйлдлээ тэнцвэртэй хадгалахад хичээл


зүтгэл гаргах нь чухал юм.



Хардалт нь хүний амьдралд олон төрлөөр илрэн гарч ирдэг. Үүнийг өөрийн амьдралаасаа бүрэн гаргана гэж эсэргүүцэл үзүүлэн тэмцэлдэхийн оронд тохируулж удирдан хамтран амьдарч сурна гэж зорих нь хардалтын мэдрэмжийг бууруулахад тустай байдаг.



274 views0 comments
bottom of page