top of page
Search

Хүчирхийлэгчийг үйлдлээр нь хэрхэн таньж мэдэх вэ?


Хүчирхийлэл нь ихэвчлэн хаалттай орчинд хоёулхнаа байгаа үед явагддаг. Хаалттай орчинд ч бай, олон нийтийн дунд ч бай хүчирхийлэгчийн үйлдлийг ажиглан анзаарч, өөрийгөө сэтгэл санааны болон бие физиологийн хувьд хамгаалах, гэмтэл бэртлээс сэргийлэх хэрэгтэй. Харин хүч хэрэглэгч нь өөрийн үйлдлийг зөвхөн өөрөө зогсоох ёстой гэдгийг ойлгох нь насан туршдаа хүч хэрэглэн, бусдыг хохироохоос сэргийлнэ.



Хүчирхийлэгчийн хийдэг үйлдлүүд:

  • Хүч хэрэглэх нь харилцааны үндсэн загвар болсон.

  • Айлгах, сүрдүүлэх гэж оролдох. Гэр бүл, хайртай хүмүүст нь муу зүйл болно гэсэн агуулгаар сүрдүүлэх.

  • Хүчирхийлэлд өртсөн хүнийг бусдад муулж ярих, муу хүн болгох.

  • Хэрвээ чи ингэсэн бол, би ингэхгүй байсан гэж барьцаалах.

  • Бусдаас өөрийг нь ойлгохыг хүсэх.

  • Эргэн тойрны хүмүүстээ болсон явдлын талаар худлаа ярих, өөрийн түүхэндээ итгүүлэх.

  • Өөрийн хийсэн үйлдлийг буруу байсан гэж огт хүлээн зөвшөөрөхгүй байх. Өөрийн хийсэн зүйлдээ харамсахгүй, өөрийгөө буруутгахгүй байх. Харин эсрэгээрээ болсон үйл явдлаас үүдэн өөрт нь ирсэн хүнд хэцүү зүйлсэд анхаарал хандуулах.

  • Хүчирхийлэлд өртсөн хүнд уурлах боломж өгөхгүй байх, өөрийн хүч хэрэглэсэн үйлдэл болон зан чанарын талаар ярилцахаас татгалзах.

  • Гаргасан үйлдлээ үгүйсгэх, хүчийг нь бууруулах, өөртөө өршөөл үзүүлэх, зөвтгөх гэж оролдох.

  • Хохирогчийн дүрд орох. “Яаж чи (хүмүүс) намайг ийм байдалд оруулж чадаж байна аа?” гэж хэлэх.

  • Хүчирхийлэлд өртсөн хүнийг бүх асуудалд буруутгах, гомдоллох.

  • Сэтгэл татам. Үргэлж сайн сайхан хүн гэдгээ хүч хэрэглэсэн хүнд болон бусдад сануулах гэж оролдох. Болсон бүх муу зүйлсийг болоогүйд тооц гэж шаардах.

  • Бусдаас хэзээ ч тусламж авдаггүй. Бусдын тусламжийг авна, өөрчлөгдөнө гэж үргэлж амладаг боловч тэр өөрчлөлт ирдэггүй.

  • Хэрвээ бусдын тусламж авсан бол өөрийгөө өөрчлөгдсөн гэж бусдад батлах гэж оролдоно.

  • Өөрт нь ухаарал өгсөн зүйлийн талаар ярих буюу сүм, хийд, бясалгал зэрэг итгэл үнэмшил өгөх газруудад хэд хэдэн удаа очно.

  • Хүчирхийлэлд өртсөн хүнийг “Хүнийг уучлах сэтгэлгүй, хүйтэн хөндий” гэж эргэн тойрны хүмүүст ойлгуулах гэж оролдоно.

  • Хүчирхийлэлд өртсөн хүнийг доромжлох, өдөр тутмын үйлдэлтэй холбоотой мэдээллийг нь цуглуулна. Утсаар доромжлох, айлган сүрдүүлэх, хуулийн толгой эргэм дарамт гаргаж ирэх, ажлын орчинд ирэх, ойр дотны хүмүүсээс мэдээлэл цуглуулах зэргээр ажиглан хянах гэж оролдоно.

  • Бүх л төрлийн хүний эрхийг хязгаарлах гэж оролдоно. Хүчирхийлэгч нь үргэлж өөрийгөө илүүд үздэг. Хүчирхийлэлд өртсөн хүн өөрийнхөө талаар ярих болон сэтгэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломж гардаггүй.

  • Хүчирхийлэгч үргэлж өөр дээрээ анхаарлыг татах гэж оролдоно. Хүчирхийлэлд өртсөн хүн өөртөө анхаарал тавих боломж гардаггүй.

  • Хүч хэрэглэгч нь хажууд байгаа хүнийгээ шүүмжлэх, сул талыг нь үргэлж сануулах, харилцаанд ямар нэгэн хувь нэмэргүй гэдгийг хэлдэг учраас хүчирхийлэлд өртсөн хүн өөртөө итгэх итгэлээ алдсан байдаг.

  • Өөрийн эрхийн талаар ярьдаг шигээ хүчирхийлэлд өртсөн хүний эрхийн талаар огт ярьдаггүй.

  • Өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг бусдынхаас үргэлж дээр тавина.

  • Хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэлийн гэмтэл, биеийн өвөлтийг өөрөө үлдээсэн гэж ойлгодоггүй. Хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэлийн шархыг өөрийнх нь буруугаас болсон гэж ятган үнэмшүүлдэг.

  • Хүчирхийлэлд өртөгч уурлаж, хүч хэрэглэсэн хүнд итгэхгүй байх, сэтгэл нь өвдсөн байгааг ойлгуулах гэж оролдоход эдгээр нь утгагүй, ойлгомжгүй зүйл гэж хүлээж авах

  • Хүч хэрэглэгч нь өөрт нь ирж буй буруутгалаас холдохын тулд хүчирхийлэлд өртөж байгаа хүнд өөрт нь асуудал байдаг гэж ятгана.

  • Хүч хэрэглэгч нь хүчирхийлэлд өртсөн хүнийг өөрийнх нь хүчинд автах ёстой (өртэй) мэт ханддаг.

  • Хосын харилцаанд хүч хэрэглэгчийг орхиод явсан гэдэгт буруутгадаг. Энэ нь өөрөө түрүүлж орхиж явахаас өрссөн гэдэг утгатай байдаг.

  • Өөрийг нь хурдан уучлахгүй байгаад бухимддаг, буруутгадаг. Өөрчлөгдөх хичээл зүтгэл гаргаж байхад сэтгэл ханахгүй байгаад уурлан, хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй байна гэж буруутгана.

  • Хүч хэрэглэгч нь тухайн нөхцөлд зөвхөн өөрт нь ямар хэцүү байгаад л анхаарал хандуулдаг. Зөвхөн өөрийгөө л өрөвдөн хайрладаг.

  • Намайг сэтгэл санаагаар дэмжээд, уучлан өршөөх юм бол ямар сайн хүн болохоо харуулна. Эс бөгөөс сайн хүнийг гомдоосондоо харамсах болно гэж сүрдүүлдэг.

  • Өөрийнх нь "уучлаарай" гэдэг нэг үг бусдад үлдээсэн сэтгэлийн болон биеийн өвдөлт, гэмтлийг бүгдийг нь алга болгох ёстой гэж боддог.


Английн “Хүчирхийллийн Эсрэг Эмэгтэйчүүд” нийгэмлэгээс гаргасан "Хүчирхийлэгч өөрчлөгдөхгүй байгааг хэрхэн мэдэх вэ?" жагсаалтыг орчуулан хүргэв.


Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд

753 views0 comments
bottom of page